top banner

“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэнд 230 аж ахуйн нэгж оролцож байна


2017-11-10 18:08:36
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран  “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг "Мишээл экспо"-д нээлээ.

Үзэсгэлэн худалдаанд оёдлын чиглэлийн 64, ноос ноолуурын чиглэлийн 32, хүнсний чиглэлийн 31, арьс ширний 35, бэлэг дурсгал 3, гар урлал 15, гоо сайхны 6, эсгий урлалын 12, гутал үйлдвэрлэлийн 6, гоёл чимэглэлийн 8, үслэг эдлэлийн 2 нийтдээ 230 аж ахуйн нэгж, иргэд оролцож байна. 

Нийслэлийн ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр,“Өнөөдрийн үзэсгэлэн нь Нийслэлийн Засаг даргын  үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм. Нийслэлээ дэлхий дахинд таниулсан өөрийн гэсэн брэндтэй хот болгохын төлөө  нийслэлийн ЗДТГ бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллана" гэв.

Үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд энэ сарын 10-12-ныг хүртэл үргэлжлэх юм.

Монгол брэнд