top banner

ОУВС-гийн бүсийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцжээ


2017-11-10 17:24:49
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болсон ОУВС-гийн Ази Номхон далайн бүсийн 20 жилийн ойд зориулсан олон улсын хуралд Монголбанк, Засгийн газрын төлөөлөл оролцсон байна. 

Тус нэгж нь Азийн бүс нутаг дахь ОУВС-гийн гол гүүр бөгөөд судалгаа шинжилгээ, хамтын ажиллагаа болон сургалт хөгжлийн ажлыг зохион байгуулдаг аж.  Дээрх  хурлаар Азийн орнуудын Төв банк болон Сангийн яамны удирдлагууд, эрдэмтэн судлаачид цуглаж бүс нутгийн тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлт, цаашид тулгарч буй сорилтуудын талаар бүлэг хуралдаануудыг өрнүүлжээ.

Дээрх арга хэмжээний үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйлсийг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагардад гардуулсан байна.

Түүнчлэн, хуралд оролцсон төлөөлөл Японы Сангийн яам, ОУВС болон Японы хамтын ажиллагааны агентлаг (Жайка)-ийн төлөөллүүдтэй албан уулзалт хийн, Монгол Улсын эдийн засгийн байдал, хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр санал солилцжээ.

Монгол брэнд