top banner

Ерөнхий сайдын асуулгын хариуг 15 цагаас сонсоно


2017-11-10 14:26:37
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад хандан нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар асуулга хүргүүлсэн байна. Энэхүү асуулгад Засгийн газрын тэргүүн чуулганы индэр дээрээс хариулах болно. 

Үүний дараа ирэх оны төсвийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг болон түүнийг дагалдуулан өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолуудыг хэлэлцэх юм.
Б.Туул 
 

Монгол брэнд