top banner

ОХУ болон АНУ-ын удирдагчид уулзах болно


2017-11-10 14:26:36
Зураг
МОСКВА. /РИА Новости/. 11 дүгээр сарын 10-11-нд Вьетнам улсын Дананг хотод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын /АПЕК/ 25 дахь дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар уулзана гэж РИА Новости агентлаг мэдээлэв.

ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр, хоёр улсын удирдагчид өнөөдөр уулзах аж. В.Путинтай уулзах нь чухал болохыг АНУ-ын төрийн тэргүүн өмнө нь тэмдэглэж байсан юм.

“Хоёр улсын удирдагчдын уулзалт хоёр талын харилцаанд төдийгүй олон улсад тулгамдсан хамгийн чухал асуудлуудаар санал бодлоо солилцох сайхан боломж олгох юм” гэж В.Путины хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Дмитрий Песков онцлон тэмдэглэв.

 Харин нухацтай хэлэлцэх асуудал гарсан тохиолдолд Трамп, Путин хоёр биечлэн уулзах болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдсэн юм. "Сири, Умард Солонгосын асуудал, Украины хямрал, терроризмтай тэмцэх зэрэг асуудлаар АНУ болон ОХУ холбоотой ажиллаж байна" гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Э. Аянзаяа
 

Монгол брэнд