top banner

Шилдэг тамирчнаар дэлхийн аварга, таеквондоч Х.Энхтуяа нэр дэвшлээ


2017-11-10 11:55:51
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 10 дугаар сарын шилдэг тамирчин шалгаруулах Allianz SE компанийн номинацад Монголын таеквондогийн тамирчин, пара таеквондогийн Дэлхийн аварга, Ази тивийн аварга Х.Энхтуяа нэр дэвшжээ.

Түүнийг Олон улсын паралимпийн хороо /ОУПХ/ -ноос онцлон нэр дэвшүүлсэн бөгөөд Allianz SE компани нь тус холбооны албан ёсны түнш байгууллага юм.

ОУПХ нь сар бүр нэг шилдэг тамирчин тодруулж, тухайн ондоо тив болгоноос нэг тамирчныг “Оны шилдгийн шилдэг тамирчин”-аар шалгаруулдаг уламжлалтай.

2018 оны 10 дугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшээд байгаа Х.Энхтуяаг дэмжин та бүхэн www.paralympic.org веб сайт руу орж саналаа өгөх боломжтой.

Д.Өлзий

Монгол брэнд