top banner

Таеквондогийн холбооны Ерөнхийлөгчөөр Ч.Чимэд-Отгоныг сонгов


2017-11-10 11:24:36
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 9-нд болсон Олон улсын таеквондогийн монголын холбоо /ОУТМХ/-ны Их хурлаас ОУХМ, Олон улсын шүүгч Чимэддоржийн Чимэд-Отгоныг тус холбооны Ерөнхийлөгчөөр сонголоо.

Тус холбооны ерөнхийлөгчид гурван хүн өрсөлдсөнөөс хамгийн олон саналыг Ч.Чимэд-Отгон авсан байна. ОУТМХ-ны шинэ ерөнхийлөгч Ч.Чимэд-Отгоны хувьд тус спортод олон арван шавь нар бэлтгэсэн хар бүс, IV дантай, ОУХМ цолтой тамирчин байсан билээ.

Манай улсад олимпийн таеквондогийн спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, тамирчдын техник болоод ур чадвар богино хугацаанд олон улсын хэмжээнд өндөр түвшинд хүрээд байгаа юм. Үүнийг эх орныхоо нэрийг олон улс, тив, дэлхийн спортын тавцанд дуурсгаж, мэргэжлийн тамирчдынхаа чадвар чансааг харуулсан амжилтууд нотлох болсон.

Дашрамд дуулгахад, шинэхэн ерөнхийлөгчөө сонгоод удаагүй Тус холбооноос 2018 оны тавдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхэм хүндтэй эрхийг аваад байгаа юм.

 Д.Өлзий

Монгол брэнд