top banner

Захиргааны хэрэг 55.9 хувиар өсчээ


2017-11-10 10:00:04
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр ирсэн нийт 1671 хэргээс 1070 хэргийг хянан шийдвэрлэж, тайлант хугацааны эцэст 601 хэргийн үлдэгдэлтэй байна. Хянан шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 384 хэргээр буюу 55.9 хувиар өссөн байна.

Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 1.7 дахин, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 1.5 дахин, сонгуулийн маргаан 59 хувиар, ашигт малтмалтай холбоотой маргаан 29.3 хувиар, иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 28.6 хувиар тус тус өсчээ.

Сүүлийн үед нам улс төрийн харьяаллаар төрийн албан хаагчдыг ажлаас халах, эд хөрөнгөө өмчлөх үед эхнэр, нөхөр  үл хөдлөн хөрөнгийн /орон сууц, хашаа, байшин гэх мэт/ бүртгэлд нэр дурьдахдаа харилцан зөвшилцөөгүй, аймаг, нийслэл, УИХ-ын сонгуулийн үеэр бие биенээ гүтгэх, доромжлох, нэр хүндэд халдах явдал гарсан зэргээс үүдэн захиргааны хэрэг өссөн байна.
 
 
                                                                                                                                                        А.Бямбасүрэн


Монгол брэнд