top banner

Ирэх оны төсвийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ


2017-11-10 08:38:22
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ.

Мөн нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон төсөвтэй хамааралтай хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм. Чуулганы хуралдааны өмнө Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, ирэх оны төсөв, түүнийг дагалдан орж ирсэн хууль тогтоолын төслүүдийг шат шатны хэлэлцүүлгийг хийнэ.

Чуулганы өчигдрийн хуралдаанаар 2018 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Өнөөдөр гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг явуулснаар ирэх оны төсөв батлагдах юм.

Б.Туул


Монгол брэнд