top banner

Он гарсаар сүрьеэ өвчний 80 гаруй тохиолдол бүртгэгджээ


2017-11-09 17:55:24
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар сүрьеэ өвчний 87 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлт. Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Дорнод аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор багагүй ажлын хийж хэрэгжүүлж байна.
БОЭТ-ийн Сүрьеэгийн тасгаас мэдээлж буйгаар сүүлийн жилүүдийн дунджаас харахад жилд 200 орчим хүн сүрьеэгээр өвчилж байгаа юм. Үүний 20-30 хувийг өмнө нь энэ өвчин тусч, хүндэрсэн хойноо эмнэлэгт хандаж буй иргэд эзэлж байгаа нь эмч нарыг түгшээдэг асуудлын нэг болоод байна. Өвчтөнүүд зовиур нь багасаад ирмэгц эм уухаа мартах, залхах зэргээр эмчилгээгээ тасалдаг учир дэргэд нь харж байж уулгахаас өөр арга байдаггүй гэнэ. Тийм ч учраас Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд өвчтөнүүдийн гэрээр очиж эмийг нь уулгадаг бол зарим өвчтөн өдрээр эмчлэх цэг дээр ирж, хоол унд идээд өдрийнхөө эмийг уучихаад явж байхаар зохицуулж өгчээ.
Сүрьеэгийн нян маш удаан хугацаанд хуваагддаг учир эмийг дундаас нь орхиж тасалдуулснаар дасал болж, эмчилгээ авах магадлал тэр хэрээр буурдаг байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд