top banner

Жүдо бөхийн үнэмлэхүй жингийн ДАШТ-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар хүч үзнэ


2017-11-09 17:39:57
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Марокко улсад энэ сарын 11-12-нд Олон улсын жүдо бөхийн холбоо /ОУЖБХ/-ноос үнэмлэхүй жингийн ДАШТ зохион байгуулна. 

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн барилдаанд 23 орны 40 бөх мэдүүлгээ өгсөн бол эмэгтэйчүүдэд 13 улсын 16 бөх бүртгүүлжээ. Манай улсаас Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн хүч, ур чадвараа сорино. ДАШТ-ий шагналын сан нь 500 мянган евро бөгөөд түрүүлсэн тамирчид 100 мянган евро, хоёрдугаар байр 50 мянга, гуравдугаар байр 25 мянган еврогийн шагнал хүртэх юм.

Энэ удаа Бельгийн Тома Никифоров, Францын Тедди Ринер, Сириль Маре, Гүржийн Гурам Тушишвили, Грекийн Илиас Илиадис, Изралийн Ор Сассон, Японы Такэши Ожитани, Унгарын Бор Барна, Голландын Рой Мейер, Хенк Грол, ОХУ-ын Александр Михаилин нарын алдартай жүдочид оролцоно.

Эмэгтэйчүүд
ийн барилдаанд Японы Сара Асахина, Азербайжаны  Ирина Киндзерская, Кубын Идалис Ортис, Голландын Тесси Савелкоулс нарын шилдгүүд барилдах юм. Үнэмлэхүй жингийн ДАШТ 2008 онд Франц улсад анх удаагаа болж байсан юм.
 

Д.Өлзий


Монгол брэнд