top banner

Оросын “эсрэг үйл ажиллагаа” явуулахад их хэмжээний хөрөнгө зарцуулна


2017-11-09 17:28:57
Зураг
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Конгресс тус улсын Батлан хамгаалах яамны  ирэх оны санхүүгийн жилийн төсвийг зөвшилцөж, Европт Оросын "эсрэг үйл ажиллагаа" явуулахад зориулан 4,6 тэрбум ам.доллар гаргахаар шийдвэрлэжээ гэж РИА Новости агентлаг мэдээлэв.  

Тухайлбал, АНУ-ын Сенатын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны цахим хуудаст нийтэлсэн баримт бичгүүдэд Украинд 350 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэх асуудлыг сайшаан дэмжсэн байна. Хамгаалалтын зэвсэг нийлүүлэхээр заасан "Украины аюулгүй байдлыг хангах салбарт тусламж үзүүлэх санаачилга” гэгчийн хүрээнд энэ хөрөнгийг гаргах бололтой. 

Түүнээс гадна зөвшилцсөн уг төсвийн төсөлд Литва, Латви, Эстон зэрэг улсад "Оросын түрэмгийллийг" няцаахад тусламж үзүүлэх зорилгоор 100 сая ам.долларын хөрөнгө гаргахаар тусгажээ.
Э. Аянзаяа

Монгол брэнд