top banner

“Ай түүлс” ХК-ийн арилжааны захиалга 184.4 хувьд хүрчээ


2017-11-09 17:10:19
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/."Ай Түүлс” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгыг маргааш хаана.

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгүүлсэн хамгийн отгон компани болох “АйТүүлс” нь нийт хувьцааны 38.86 хувь буюу 13.4 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож буй.  Өчигдрийн байдлаар нийт захиалга нь 115 хувьд  хүрсэн  бол өнөөдрийн байдлаар 627 хувь хүн, аж ахуйн нэгжээс нийт 24.6 сая ширхэг үнэт цаасны худалдан авах захиалга ирж, захиалгын хэмжээ 184.4 хувьд хүрчээ.

“Ай Түүлс” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах захиалга нийт худалдах тоо ширхгээс давсан тул дараах нөхцлөөр хуваарилахаар болсон байна. Тодруулбал  50.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг бүрэн биелүүлж, 50.0 сая төгрөгөөс дээш давсан дүнг хувь тэнцүүлэн хуваарилах аж. Мөн  50.0 сая төгрөг хүртэл захиалгуудын дүн нь нийт татах үнийн дүнгээс давсан тохиолдолд 1.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнг бүрэн биелүүлж, 1.0 сая төгрөгөөс дээш дүнг хувь тэнцүүлэх юм байна. Харин хөрөнгө оруулагч захиалгаа хоёр ба түүнээс дээш удаа хувааж өгсөн эсвэл үнэт цаасны хоёр компаниар дамжуулан захиалга оруулсан тохиолдолд нийлбэр дүнгээр тооцно гэлээ.
 Б.Заяа

Монгол брэнд