top banner

УГЗ Т.Сэр-Од уран бүтээлийн 25 жилийн ойд зориулсан тоглолтоо хийнэ


2017-11-09 17:09:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын уран бүтээлийн 25 жилийн ойд зориулсан "Миний бүтээл-25" уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 11-нд Монгол Бөхийн өргөөнөө болно.
 
Тэрбээр хэлэхдээ, “Бүтээл оролдож эхэлсэн цаг хугацаа минь даруй 25 дахь жилтэйгээ золгож байна. Энэ ойн арга хэмжээ нь хэдийгээр нэг хүний уран бүтээлийн түүх мэт боловч дууны урлагийн 4 үеийг хамарсан уран бүтээлчдийн сэтгэл зүтгэлээр тодорхойлогдоно. Тийм ч учраас энэ удаагийн тоглолт маш олон уран бүтээлч, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллага, урлагийг дэмжигч хамт олон, анд нөхдийн минь цаглашгүй дэмжлэг буянаар үзэгч түмэндээ хүрэхэд бэлэн болоод байна” гэв.
 
Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Do Re Sound” продакшн ажиллаж, "B sound production" хамтран зохион байгуулж байна. Тоглолтод нийт 25 уран бүтээлч оролцон, хөгжмийн зохиолчийн шилдэг 25 уран бүтээлийг үзэгчдэд толилуулах бөгөөд эдгээр уран бүтээлийг олны дунд санал асуулгаар сонгожээ.
 
Тоглолтын тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэй аж.
 
Ж.Болор

Монгол брэнд