top banner

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлов


2017-11-09 17:06:20
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болж, аймгийн Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхой бус хугацаагаар хойшлогдлоо.

Өнөөдөр өглөө аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн «Захиргааны хэрэг үүсгэх тухай» захирамж гарсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн  143 тоот тогтоолын биелэлтийг шүүхээс шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Өнгөрсөн сарын 16-ны өдөр аймгийн ИТХ-дахь Ардчилсан Намын 16 төлөөлөгч аймгийн Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцруулах саналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржанд өргөн барьсан юм. Мөн тухайн сарын 30-ны өдөр Ардчилсан намын 16, Монгол Ардын Намын 6 төлөөлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах хүсэлтийг аймгийн ИТХ-ын даргад хүргүүлжээ.

Ээлжит бус хуралдаан зарлах хүсэлт гаргасан төлөөлөгчид дээрх шийдвэрийг хууль бус хэмээн мэдэгдэж, Хурлын даргыг ирж хуралдаанаа эхлүүлэхийг шаардаж байна.
 

Ө.Нурболат


Монгол брэнд