top banner

Жолооч нарын өвлийн бэлтгэл хангалтгүй байна гэв


2017-11-09 17:05:16
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 06-нд орсон цасны улмаас аймгийн төвийн зам талбайд багагүй халтиргаа гулгаа үүсчээ. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн тасагт халтиргаа гулгаанаас үүдэлтэй зөрчлийн есөн дуудлага ирсэн байна. Үүнээс гадна замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын өвлийн бэлтгэл хангалтгүй байгааг албаны хүн хэлэв.

“Ирж байгаа дуудлагууд ихэвчлэн халтиргаа гулгаанаас болж ар араасаа мөргөлдсөн, замын уулзвар дээр шүргэлцсэн дуудлага байна. Гэхдээ хүнд ноцтой осол аваар, хүний амь нас эрүүл мэнд хохирсон зүйл гараагүй. Жолооч нар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, өвлийн бэлтгэлээ хангаагүй зуны дугуйтай хөдөлгөөнд орж байгаа тохиолдлууд элбэг байна. Энэ нь зам тээврийн осол аваар гаргах гол нөхцөл болдог. Тиймээс жолооч нарыг өвлийн бэлтгэлээ сайн хангахыг анхааруулж байна” Хэмээн Замын цагдагийн тасгийн ахлах байцаагч, хошууч Д.Жавхлан хэллээ.

Харин хот хоорондын замд халтиргаа гулгаанаас үүдэлтэй ямар нэгэн ослын дуудлага ирээгүй байна.
Т.Одончимэг 

Монгол брэнд