top banner

Хиймэл нуурын мөс цөмөрч, хоёр хүүхэд унажээ


2017-11-09 16:33:47
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд орших Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн хиймэл нууран дээгүүр бага насны хоёр охин явж байгаад цөмөрч, усанд унажээ. Азаар охидод яаралтай тусламж хурдан ирж, уснаас эсэн мэнд гаргасан байна.
Гол, нуур цөөрмийн ус гүйцэд хөлдөөгүй дөнгөж зайрмагтаж байгаа тул мөс цөмрөх эрсдэлтэй байгааг дээрх явдал харуулав.
Тус аймгийн УЦУОШГ-ын ус судлалын ажиглалтын мэдээгээр Улз гол Чулуунхороот, Баян-Уул орчмоор 1-8 см зузаан битүү мөсөн бүрхүүл тогтсон, Хэрлэн, Халхгол, Буйр нуурын ус захаараа мөстөөд байгаа юм. Иймээс иргэд малчид зам товчлох, цаг хожихын тулд мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байна.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд