top banner

Археологийн сүүлийн үеийн олдворын дээжээр үзэсгэлэн нээнэ


2017-11-09 15:09:13
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс маргааш “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд зохион байгуулна.

Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид жил бүр монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, үр дүнг олон нийтэд хүргэж, сурталчлан таниулдаг уламжлалтай.

Өдөрлөгийн үеэр хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын судалгаа шинжилгээний үйл ажиллагаатай танилцах боломжтой. Мөн эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнтэй танилцаж болох юм.

Энэ үеэр археологичид хамгийн сүүлийн үеийн малтлагаар илрүүлсэн ховор олдворын дээжсээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн үзүүлэх юм. Түүнчлэн тус хүрээлэнгийн Баримт мэдээллийн төвийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн ховор баримтат кинонуудаас сонирхуулах аж.

Ж.Болор

Монгол брэнд