top banner

Өргөө цагаан гэрүүдийг эздэд нь гардууллаа


2017-11-09 14:48:07
Зураг

Баяннхонгор /МОНЦАМЭ/. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 25 жил, аймгийн Ардын депутатуудын хурал, түүний гүйцэтгэх захиргаа, аймгийн ИТХ, ЗДТГ-ийн 75 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.
Ойн ажлын хүрээнд нийт төрийн албаны удирдах албан тушаалтнуудын хандив, дэмжлэгээр аймгийн хэмжээнд гэр худалдан авах чадваргүй, халамж анхаарал шаардлагатай 38 гэр бүлийг гэртэй болгосныг эздэд нь гардууллаа.
Гэр гардуулах арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарын албаны төлөөлөл, Баянхонгор аймгийн үе үеийн удирдах албан тушаалтан, хурлын төлөөлөгч нар оролцов. Арга хэмжээний эхэнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, “Иргэдийнхээ амьдралыг сайжруулж, хүнд нөхцөлд байгаа иргэддээ сэтгэл санааны болон эд материалын бодит дэмжлэгийг үзүүлж,  нийгмийн идэвхтэй гишүүн болгох нь бидний ажлын чухал хэсэг. Тийм ч учраас өнөөдөр зарим айл өрхүүдэд олон хүний сайхан сэтгэл, хүч хөдөлмөрийн үрээр боссон өргөө цагаан гэрийг гардуулж байгаадаа баяртай байна. Өрх гэрээ өөд нь татаж, өргөө гэртээ аз жаргалтай амьдрахыг та бүхнээс хүсч байна” гэв.
Гэрүүдийг төрийн байгууллагын бүх дарга, сумдын Засаг дарга, орлогч, Тамгын газрын дарга, багийн Засаг дарга болон аймаг сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга зэрэг төсвийн байгууллагын 176 удирдлагын хандив, орон нутгийн өмчит “Корунд гео” ХХК-ийн санхүүжилтээр олгож байна. 

                                                                                                                                           Б.Мөнхзул


Монгол брэнд