top banner

Залуучуудын шигшээ баг Сингапурын багийг 4:2-оор хожиж, анхны ялалтын 3 оноо авлаа


2017-11-09 13:48:17
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Анх байгуулагдсан жилдээ Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн Монголын залуучуудын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийж ялалт байгуулав.

Тоглолтын нэгдүгээр үед 2:1-ээр Сингапурын шигшээ баг давамгайлсан ч манай залуус шийдвэрлэх хагаст тун хариуцлагатай тоглож, үндсэн цаг дуустал тэмцэж чадсанаар гайхалтай эргэн ирэлт хийсэн юм.



Нэгдүгээр үеийн төгсгөлд 11 метрийн торгуулийн цохилтоос тоог ойртуулсан Монголын шигшээ багийн 9 дугаартай довтлогч М.Жансерик 53, 87 дахь минутад гоол оруулан, тоглолтын үр дүнг өөрийн талд эргүүлсэн.

М.Жансерик хеттрик /3 гоол/ хийсэн бол Г.Ганбаяр шүүгчийн мэдлийн цагт гоол оруулан тоглолтын эцсийн үр дүнг 4:2 болгож чадсан юм. Ийнхүү энэ жил байгуулагдсан шигшээ баг эхнийхээ тэмцээнээс анхныхаа хожлыг авч түүхэн гурван оноо авлаа.


Д.Өлзий

Монгол брэнд