top banner

Төв аймгийн нутгаар эрс хүйтэрч, цасан шуурга шуурна


2017-11-09 13:21:24
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, зарим газар зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсч болзошгүй тул иргэд анхаарал болгоомжтой байхыг аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.

Өнөөдрийн 20 цагаас маргаашийн 20 цаг хүртэл Төв аймгийн нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Уулархаг нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэмийн хүйтэн байна.

Зуунмод хот орчмоор цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, түр зуур 14-16
м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 6-8 хэмийн хүйтэн байна.
Энэ сарын наймны агаарын чанарын ажиглалтаар Зуунмод хот орчмоор хүхэрлэг хийн агууламжийн дундаж 0.005 мкг/м3 байгаа нь өмнөх оны дунджаас 0,021 мкг/м3-ээр буурсан бол азотын давхар ислийн дундаж 0.025 мкг/м3 болж өмнөх оны дунджаас 0.001 мкг/м3-ээр нэмэгджээ. 
Т.Төмөр

Монгол брэнд