top banner

Золбин нохой устгах зардал урьдынхаас өсчээ


2017-11-09 13:08:36
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/.Ирэх долоо хоногт эзэнгүй нохдыг устгаж эхлэхээр Мандалговь хотын тохижилт үйлчилгээний алба төлөвлөж байна. Жилдээ хоёр удаа хавар, намрын улиралд золбин нохойн устгал хийдэг бөгөөд энэ удаад урьд урьдынхаас цөөн тооны нохой устгахаар болжээ.
Учир нь нэг нохой устгах зардал 8600 төгрөг байсан бол одоо 10 мянган төгрөг болж өссөн байна. Тиймээс санхүүгийн боломжид нийцүүлэн энэ удаад 300 орчим нохой устгана гэж Хот тохижилт үйлчилгээний албаны дарга Д.Мөнхцоож хэллээ.
Нохой устгах анчин орон нутагт байдаггүй. Нохой устгахад зориулсан төсөв гэж ч Хот тохижилт үйлчилгээний албанд байхгүй.Тиймээс золбин нохойн устгал тус албаны хувьд багагүй тулгамдсан асуудал үүсгэдэг байна. Өөр бусад үйл ажиллагааны зардлаас илүүчлэн Улаанбаатар хотоос анчидтай гэрээ байгуулан авчирч нохойн устгал хийдэг бөгөөд зардал нь байнга өсдөг гэнэ.
Одоогоор буудахаас өөрөөр золбин нохой устгаж цөөлөх дорвитой арга байхгүй ажээ.
 
Т. Отгонтуяа
 

Монгол брэнд