top banner

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай байна


2017-11-09 12:42:27
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутгаар өнөө шөнөдөө баруун хэсгээр нь, маргааш ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, хээр тал болон говийн нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Харин өнөөдөр Баянхонгор аймгийн төвд шөнөдөө -14 градус, ялимгүй хур тунадас орохыг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
Өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говийн бүс нутгийн баруун хэсгээр 2-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байх юм байна.
Цаашид хүйтний эрч буурахгүй, нийт нутгаар хур тунадастай, салхи секундэд 12-14 м/с хүртэл ширүүсч, хүйтрэх тул малчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна. 
                                                                                                                                                      Б.Мөнхзул

Монгол брэнд