top banner

Дархлаажуулалтын 2018-2022 онд баримтлах төлөвлөгөөг боловсруулжээ


2017-11-09 12:28:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын зөвлөх Доктор Эрик тэргүүтэй мэргэжлийн экспертүүдийн туслалцаатайгаар Монгол Улсад 2018-2022 онд баримтлах дархлаажуулалтын хөтөлбөрийг боловсруулжээ.

Уг хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, төлөвлөгөөт зорилго зорилтоо тодотгож, энэ хүрээнд хийх үйл ажиллагааны төсөл боловсруулах ажил амжилттай болж өндөрлөсөн байна.

ДЭМБ-ын зөвлөх Др.Эрик шинээр боловсруулсан төслийг ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ийн Хүүхдийн сан, ХӨСҮТ болон дархлаажуулалтын чиглэлээр хамтран ажилладаг талуудад танилцуулах уулзалтыг энэ сарын 7-ны өдөр "Блю Скай" зочид буудалд зохион байгуулжээ. 

Уулзалтаар ДЭМБ-аас ирүүлсэн Дархлаажуулалтын хөтөлбөрийн үнэлгээний зөвлөмж, ДЭМБ-ын боловсруулсан Дархлаажуулалтын дунд хугацааны төлөвлөгөөний төсөл, Дархлаажуулалтын дунд хугацааны төлөвлөгөөний санхүүгийн тооцооллыг тус тус хэлэлцсэн юм.

Уулзалт хэлэлцүүлэгт ЗӨСҮТ, НЭМҮТ, ЭМХТ, НЭМГ, Өрхийн эмнэлгүүдийн холбоо, нийслэлийн төвийн дүүргийн мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвийн төлөөлөл оролцож үг хэлж, санал бодлоо солилцохдоо Дархлаажуулалтын төлөвлөлтийг төсөв санхүүгийн тооцоололтой хийсэн нь хөтөлбөрийг цаашдаа илүү тогтвортой үр дүнтэй хэрэгжихэд чухал ач холбогдолтой болсныг онцолсон байна.

Д.Өлзий

Монгол брэнд