top banner

“Ногоон гэрэл-Цагаан шугам-2017” тэмцээн зохион байгууллаа


2017-11-09 11:24:43
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Монголын Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль, дүрмийн мэдлэг олгох, хүүхдийн төлөө бүтээлч ажлыг зохион байгуулах, бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Ногоон гэрэл-цагаан шугам-2017” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг энэ жил аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, авто жолооны курс, Улаан загалмай хороотой хамтран зохиов.

Тус тэмцээн нь  гэрийн даалгавар, мэндчилгээ, урлагийн тоглолт, буухиа, дөрвөн замын уулзвар нэвтрэх, багийн ахлагчийн тэмцээн гэсэн төрлүүдээр явагдаж, Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн зургаан багийн 48 сурагч, 12 багш  авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээнд нэгдүгээр байрыг ерөнхий боловсролын гуравдугаар 12 жилийн “Тэмүүлэл” баг эзэлсэн бол  хоёрдугаар байранд Лаборатори нэдүгээр сургуулийн  “Бид ирээдүйг гэрэлтүүлэгч” баг, гуравдугаар байранд дөрөвдүгээр сургуулийн “Цагаан шонхрууд” баг тус тус орлоо. Мөн  “Уран зохицуулагч”-ийн төрөлд нэгдүгээр сургуулийн сурагч М.Тэмүүлэн, сургуулийн насны хүүхдийн төлөө бүтээлч ажлыг зохион байгуулах, бага насны хүүхдүүдийг зам тээврийн осол, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж сурагчдаа тэмцээнд амжилттай оролцуулсан “Шилдэг багш”-аар ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн багш С.Нарангуа шалгарч өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнуулав.
 

Б.Гэрэлт-Од

Монгол брэнд