top banner

Байгууллагууд амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусламж үзүүлнэ


2017-11-09 11:23:48
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг хуваарилан өгч, тэдэнд тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ.

Үүнтэй холбоотой Өлгий сумын ЗДТГ, багийн Засаг дарга нартай хамтран эмзэг бүлгийн айл өрхүүдийн судалгааг гаргажээ.
Мөн аймгийн Засаг даргын А/70 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулж, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 88 байгууллагад 88 өрхийг хариуцуулсан байна. Байгууллагууд хуваарьтай өрхдөө өвлийн турш боломжийнхоо хэрээр түлээ нүүрс, хүнс зэргээр тусламж үзүүлэх ажээ. Уг ажил нь жилийн эцэст тухайн байгууллагын ажлыг дүгнэхэд нэг шалгуур үзүүлэлт болох аж.

Дашрамд хэлэхэд, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас албан байгууллагуудтай хамтран эмзэг бүлгийн айл өрхүүдэд тусламж үзүүлэх ажлыг 2013 оноос зохион байгуулж байгаа юм.

Ө.Нурболат


Монгол брэнд