top banner

Үндэстэн хоорондын хурцадмал байдал газар авах аюул байгааг тэмдэглэв


2017-11-09 10:45:46
Зураг
МОСКВА. /ТАСС/. Оросын зарим бүс нутагт үндэстэн хоорондын хурцадмал байдал даамжрах аюул байна гэж ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир  Колокольцев мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

"Гэмт хэрэг үйлдсэн цагаачдын тоо 9 хувиар буурч, нийт гэмт хэргийн тоонд ийм төрлийн гэмт хэргийн эзлэх хувь 4 хувиас хэтрэхгүй байгаа хэдий ч зарим бүс нутагт үндэстэн хооронд үүссэн хурцадмал байдал газар авах аюултай байна” гэж лхагва гарагт Владимир Колокольцев ОХУ-ын Төрийн Думын хуралдаанд засгийн газраас мэдээлэл хийдэг цагаар үг хэлэхдээ  мэдэгджээ.

Харилцан визгүй зорчих гэрээтэй орнуудаас ОХУ-д 30 хоногоос илүү хугацаагаар ирж байгаа гадаадын иргэдийн гэрэл зураг болон хурууны хээг заавал авч байх асуудлыг Дотоод хэргийн яам анхааралдаа авч ажиллахыг зорьж байна гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
Э. Аянзаяа

 

Монгол брэнд