top banner

Говь-Алтайд ойрын үед хүчтэй шуурч, хүйтэрнэ


2017-11-08 20:27:54
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нутагт сүүлийн хоногуудад салхи шуургатай зарим нутгуудад багахан хэмжээний цас ороод байна.
Өнгөрсөн долоо хоногт Есөнбулаг, Цээл, Цогт, Дэлгэр, Халиун, Дарви, Чандмань зэрэг сумдын нутагт 0.8-2.8 мм тундас оржээ. Энэ үеэр Бугат сумд 16 м/сек хүчтэй шуурч, нийт нутгаар хүйтний эрч нэмэгджээ. Өнөөдрөөс ихэнх нутгаар тундас өгч эхэлжээ.
Цаашдаа Цогт, Цээл, Чандмань, Дэлгэр, Гуулин, Баян-Уул, Жаргалан сумдын нутагт 0.1-1.2 мм тундас орж, энэ сарын 11-12-ны өдрүүдэд хойд чиглэлийн Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сумдын нутагт цас орох төлөвтэй байгаа ажээ. Салхины хүч Тонхил, Төгрөг, Бугат, Шарга сумд 18-20 м/сек хүчтэй шуурч, уулархаг нутгуудаар агаарын температур шөнөдөө 18-23 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул иргэд малчдыг анхааралтай байхыг аймгийн УЦУОШГ-аас сэрэмжлүүлж, мэдээлэл өгч байна.

                                                                                                                Ш.Цоодол


Монгол брэнд