top banner

Баянзүрх дүүргийн 172 дугаар цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй болов


2017-11-08 17:18:47
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 172 дугаар цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо.
 
Энэ хичээлийн жилд дүүргийн нийт хүүхдийн 77.8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамарч буй. Харин 172 дугаар цэцэрлэгт 240 хүүхэд суралцаж байгаа бөгөөд гэр бүлэг нээгдсэнээр нэмж 50 хүүхэд суралцах боломжтой болж байна. Гэр бүлгийг тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан болон “Ариг” банк,  Нидерланд улсын “ING” банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран байгуулжээ.
 
Нээлтийн ажиллагаанд дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Ариг” банкны төлөөлөл, “ING” банкны суурин төлөөлөгч оролцов.
 
Ж.Болор

Монгол брэнд