top banner

Сурагчдынхаа аманд скоч наажээ


2017-11-08 16:12:46
Зураг
МОСКВА./РИА Новости/. Украины Кривой Рог хотын нэгэн дунд сургуулийн бүжгийн урлагийн багш дуулгаваргүй байсан 2 дугаар ангийн сурагчдынхаа аманд скоч наасан тухай Украины телевизийн “1+1” суваг мэдээлжээ.  Багшийн хэлсэн үгийг хүүхдүүд анхааран сонсохгүй байсан нь түүнийг ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.

“Нэг сурагчийн эцэг гомдол мэдүүлснээр бүжгийн урлагийн багш скоч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэрээр хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, эцэг эхчүүдээс уучлалт гуйсан. Сурагчдыг сахилга баттай байдалд сургах гэсэн боловч иймэрхүү тоглоом нь хүүхдүүдэд тийм ч тааламжтай байгаагүй бололтой. Доромжлуулаад байгаа юм шиг сэтгэгдэл хүүхдүүдэд төрсөн байх” гэж тус сургуулийн захирал Людмила Дегтярева хэлжээ.

Болсон хэргийн талаар эцэг, эхчүүдийн үзэл бодол хуваагдаад байгаа аж. Зарим эцэг, эхчүүд ийм байдлаар заах арга зүйг буруу гэж үзэн жигшин зэвүүцэж байхад зарим нь үүнээс өмнө эцэг, эхчүүдээс энэ багшийн талаар ямар ч гомдол гардаггүй байсан, тэгээд ч бас тэрээр хүүхдүүдэд хичээл үнэ төлбөргүй заадаг байсан гэх зэргээр багшийг өмөөрч, сурагчдыг буруутгасан байна.
Э. Аянзаяа
Эх Сурвалж: РИА Новости

Монгол брэнд