top banner

“Сэлэнгэ” үүлдрийн үхрийн ашиг шим нэмэгдэж байна


2017-11-08 16:04:13
Зураг
Булган /МОНЦАМЭ/ “Сэлэнгэ” үхрийн ашиг шимийн үзүүлэлт өсөх хандлагатай байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Энэ үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж буй Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумын үхэрт Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Хөгнө мээж” төрийн бус байгууллага хамтран үзлэг, ангилалт хийсэн байна.
Нийтдээ “Сэлэнгэ” үүлдрийн болон сэлэнгэ-монгол үхрийн хоёр, гуравдугаар үеийн эрлийз 21,7 мянган үхрийг үзлэгт хамруулжээ.
Энэ жилийн үзлэг, ангилалтын үр дүнгээр “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн цөм сүрэгт 23 өрх, хоёр аж ахуйн нэгжийн 6501 үхэр бүртгэж авсан байна.
- “Сэлэнгэ” үхрийн амьдын жингийн үзүүлэлтүүд 1990 оныхтой харьцуулахад нас бүртээ 45-61,2 кг-аар буурч байсан үеийг бодвол өнгөрсөн оноос өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн. Тухайлбал үржлийн үнээ 2,8 кг-аар, охин бяруу 4,4 кг-аар нэмэгджээ. 2011 оноос хойш “Сэлэнгэ” үхрийн хээлтүүлэгчийг "Герефорд" үүлдийн үхрээр сайжруулж, цөөн тооны бух ашиглаж эхэлснээр “Сэлэнгэ” үхрийн үүлдэрлэг байдал сайжирч, ашиг шимийн үзүүлэлтүүд нэмэгдэх хандлагатай болж ирлээ гэж Монгол Улсын төрийн соёрхолт мал зүйч О.Мэдэхгүй ярилаа.
М.Батжаргал  

Монгол брэнд