top banner

Сэлэнгийн нутгаар өнөө шөнө цас, шуургатай байхыг анхааруулав


2017-11-08 15:17:57
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөө шөнө цас орж, салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас анхааруулж байна.
Өнөөдөр орой 20 цагаас маргаашийн 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар цас орно. Салхи баруунаас 6-11 м/сек, шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор цастай, салхи баруунаас 6-11 м/сек, шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
2017 оны 11-р сарын 10-14-ны хооронд буюу тав хоногийн урьдчилсан мэдээгээр 11, 12-нд ихэнх сумдын нутгаар цас орж, салхи шуургатай байна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек., шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх төлөвтэй байна.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд