top banner

Эрдэс баялгийн салбар дахь жендерийн асуудлыг хэлэлцэнэ


2017-11-08 14:25:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, СЕСМИМ төсөлтэй  хамтран "Эрдэс баялгийн салбар ба жендер" семинарыг энэ сарын 17-нд “Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.

Семинараар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэлэлцэх аж.

Мөн үеэр  эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох юм.

Монгол брэнд