top banner

Архивын нээлттэй өдрөөр үнэ төлбөргүй лавлагаа олгов


2017-11-08 13:45:56
Зураг
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасаг нээлттэй өдөрлөг зохион байгуулж, архивын үйл ажиллагааг байгууллага, иргэдэд сурталчлан таниулж, архивын лавлагаа үйлчилгээг үзүүлэн, архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсон, санал асуулга авлаа.

Мөн аймгийн архивт хадгалагдаж байгаа хосгүй үнэт баримтуудын дээжис болон аймгийн архиваас ашиглаж, ном болгон гаргасан бүтээлүүдийн дээжээр үзэсгэлэн гаргав. Энэ өдөр нийтдээ 40 хүн архивын лавлагаа авах хүсэлт гаргаснаас 20 хүнд архивын лавлагааг үнэ төлбөргүй олгож үйлчилсэн байна.

Архивын ерөнхий газраас Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан  Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд  зохион байгуулж байгаа юм.

                                                                                                                                                         А.Бямбасүрэн


Монгол брэнд