top banner

Хүүхдийг хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх асуудлаар ярилцав


2017-11-08 13:42:54
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хамтарсан багийн хуралдаан боллоо. Энэхүү хурлаар хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн асуудлаар аймаг, сумын хамтарсан багийн ажлын мэдээлэл болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явц, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа сэжигтэн, хохирогч болсон хүүхдийн асуудлаарх мэдээлэл, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн насанд хүрээгүй хүүхдийн талаарх мэдээлэл, хүүхдийн тэтгэмж төлөлтийн өнөөгийн нөхцөл байдал авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг асуудлуудын талаар мэдээлэл солилцов. Энэ оны байдлаар
14-15 насны 40-62 хүүхэд ял шийтгүүлсэн нийт ял шийтгүүлэгчдийн 64,8 хувь нь эрхэлсэн ажил,сургуульгүй этгээд байна
Мөн Ховд аймаг дахь эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн талаарх танилцуулга, тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж харилцан санал солилцон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Үүний үр дүнд хүүхэд хамгааллын талаар хамтарсан багийн хийх ажлын төлөвлөгөөг гаргаж дараагийн хурлаар батлуулан ажил хэрэг болгон мөрдөж ажиллахаар шийдвэрлэлээ. 
Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдлууд багагүй гарч байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг хаа хаанаа авч ажиллахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн хүүхдүүдийн РС тоглоомонд донтох явдлыг таслан зогсоох, насанд хүрээгүй хүүхдийн цахим орчны буруу хэрэглээг хязгаарлах зэрэг асуудлаар талууд харилцан шийдвэртэй арга хэмжээ авч ажиллахаар санал нэгдэв.
Энэ он гарсаар Ховд аймагт 14-15 насны 40-62 хүүхэд ял шийтгүүлсэн байна. Тэдний 64,8 хувь нь эрхэлсэн ажил, сургуульгүй ажээ.
                                                                                                                                            А.Бямбасүрэн


Монгол брэнд