top banner

Суманд олгосон хөнгөлөлттэй зээлийн ашиглалтыг шалгана


2017-11-08 11:57:25
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн зарим сумын “Сум хөгжүүлэх сан”, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас хөнгөлөлттэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийнэ.
- Хөнгөлөлттэй зээл авсан этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт гаргаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид давтан гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авч, зөвлөмж өгөхөд чиглэж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ч.Оюун-Эрдэнэчимэг хэллээ.
Бугат, Сэлэнгэ, Хангал, Гурванбулаг, Рашаант, Баяннуур сум, Хялганат тосгоны “Сум хөгжүүлэх сан”, “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас 2011-2017 онд олгосон хөнгөлөлттэй зээлийн ашиглалт, үр өгөөжийг шалган дүгнэлт гаргах юм байна. Мөн сумын ИТХ, Засаг даргын хууль, журамд заасан чиг үүргийн хэрэгжилтийг шалган зөвлөгөө өгөх аж.
М.Батжаргал

Монгол брэнд