top banner

Орон нутгийн болон улсын чанартай замд мотоциклиор зорчихыг хориглов


2017-11-08 10:43:56
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга энэ сарын 10-ны өдрөөс эхлэн ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд орон нутгийн болон улсын чанартай авто замд мотоциклиор зорчихыг түр хугацаагаар хориглов.
Аймгийн бүх нутаг дэвсгэрт цас их орж, цасан бүрхүүл тогтсон учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн осолгүй зорчих нөхцлийг хангах зорилгоор хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.
"Манай аймагт цас их унаж, цасан бүрхүүл тогтож халтиргаа гулгаа үүсдэг учраас мотоцикль унаж замын хөдөлгөөнд оролцохыг тодорхой хугацаагаар хорьж, иргэдийнхээ аюулгүй зорчих нөхцлийг хангаж байна. Сүүлийн жилүүдэд хүйтний улиралд  мотоцикль унахыг хориглох болсноор зам тээврийн осол зөрчил багасч байгаа" гэж аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Батхуяг ярьсан юм.
М.Батжаргал

Монгол брэнд