top banner

Насан туршийн боловсролын төвтэй болохыг багш нар хүсчээ


2017-11-08 10:36:53
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/. Насан туршийн боловсролыг хөдөөгийн иргэдэд түгээж байгаа багш нар энэ талбарт шийдэх шаардлагатай байгаа асуудлуудаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт нэгтгэж өгчээ.
Энэ тухайд тус байгууллагын мэргэжилтэн Л.Оюунбаяраас тодруулахад, “Хэд хэдэн асуудлыг багш нар гаргаж тавьсан. Нэн түрүүнд насан туршийн боловсролын төв байгуулах хэрэгтэйг хэлж байна. Мөн насан туршийн боловсролын сургалтын материал, хэрэгслээр хангаж, үйл ажиллагааны төсөвтэй байхыг багш нар хүсч байна. Ингэж байж хөдөөгийн иргэдэд насан туршийн боловсрол олгох үйл ажиллагаагаа хүртээмжтэй байлгаж, олон нийтэд илүүтэй ойлгуулж чадна гэж үзэж байгаа” гэв.
Насан туршийн боловсролын төвгүй цөөн аймгийн нэг нь Дундговь аймаг юм. 2013 онд энэ төвийг байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан байдаг ч хэрэгжээгүй байна.
Насан туршийн боловсролын багш нар гоо зүйн төлөвшил, иргэний боловсрол, гэр бүлийн боловсрол, амьдрах ухаан, ёс зүй харилцаа гэсэн үндсэн таван чиглэлээр олон төрлийн сургалт зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн хичээлийн жилийн хувьд 5700 шахам иргэнийг сургалтдаа хамруулсан байна.
 
T. Отгонтуяа

Монгол брэнд