top banner

Дэлгэрмөрөнд живж байсан эмэгтэйчүүдийг аварлаа


2017-11-08 10:18:08
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн орчимд Дэлгэрмөрөн голын усанд хоёр хүн живж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга, Онцгой байдлын ахлах дэслэгч Л.Ганзоригоор ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй аврах баг шуурхай ажиллаж, тэднийг аварчээ.
Аврах ажиллагааг ахалж явсан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга, Онцгой байдлын ахлах дэслэгч Л.Ганзоригоос энэ талаар тодруулахад "Манай албаныхан ажил дээрээ бэлэн байсан учраас бид дуудлага авснаас хойш зургаан минутанд багтаж очсон. Биднийг очиход хоёр хүн Дэлгэрмөрөн голын усанд бие биенээсээ зуурсан, усан дээр хөвж байсан. Уснаас гаргах үед хоёулангаас нь архи үнэртэж байсан. Мөн голын эрэг дээр архины шил байсан. Бид шуурхай ажиллаж амийг нь аварч, эмнэлэгт хүлээлгэж өглөө" гэлээ.
Мөрөн сумын харъяат 55 настай Н, 57 настай М нар голын хажууд архи ууж байгаад маргалдан хоорондоо ноцолдсоор ус руу унаж, амь насаа алдах шахжээ. Тэр хоёрыг холоос харж байсан иргэн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.
Б.Гантуяа 

Монгол брэнд