top banner

Улаанбаатарт 0-2 хэм хүйтэн


2017-11-08 08:06:34
Зураг
 Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж,  бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Монгол брэнд