top banner

Зам талбайн цас цэвэрлэх техник хэрэгсэл дутмаг байна


2017-11-08 00:00:11
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэх ажил ид үргэлжилж байна. Сүхбаатар тохижилт үйлчилгээ орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/-ын 16 ажилтан, нэг ковш машин тус ажилд дайчлагдаж байна. Хүн хүч, багаж хэрэгсэл хангалттай ч, техникийн хувьд дутмаг байгааг албаны хүн хэлэв.
 
“Урьд шөнийн цас тэгш талбайд дунджаар 10-15 см унасан байна. Яг одоо манай ажилчид цас цэвэрлэж байна. Манай байгууллагын хувьд цас цэвэрлэхэд шаардлагатай багаж хэрэгсэл хүрэлцээтэй, харин техник бол үнэндээ муудсан. Ажиллаж байгаа ганц ковш машинаа л бүх зүйлдээ ашиглаж байна. Өнөөдөртөө цасаа цэвэрлэж дуусгана. Замын цас хайлуулах бодис татагдаад ирвэл маргаашаас цацах ажил эхлэх байх. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төсвийн хүрээнд нийт 55 тонн бодис татна. Үүнийг энэ жилдээ хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа”  гэдгийг Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Б.Мөнхгэрэл хэллээ.
Мөн энэ өдөр аймгийн хэмжээнд албан байгууллагууд нйитийн эзэмшлийн ойролцоо талбайнхаа цасыг цэвэрлэлээ.
Т.Одончимэг 

Монгол брэнд