top banner

Иргэдэд хуулийн мэдлэг олгож байна


2017-11-07 13:51:01
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Иргэдийн мэдэх эрхийн хүрээнд шаардлагатай хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох ажлыг холбогдох байгууллагууд хамтран явуулж байна.
Иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсээс “Иргэн таны мэдлэгт-2” сэдэвт сургалтыг энэ долоо хоногт тодорхой хуваарийн дагуу аймаг болон сумын ЗДТГ-ын хурлын зааланд тус бүр зохион байгуулжээ.
Тус сургалтаар Зөрчлийн тухай хууль, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, Нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол, шүүхэд мэдүүлэх эрх зэрэг багц сэдвүүдийн хүрээнд тухайн асуудал хариуцсан мэргэжилтнүүд мэдлэг олгож байгаа юм.
Сонирхуулахад, аймгийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсээс санаачлан хууль сахиулах байгууллагуудын “Нээлттэй өдөр” арга хэмжээг энэ сарын 10-нд Төрийн банк, Хаан банкны төв байруудад зохион байгуулахаар товложээ.
                                                                                                                         Б.Мөнхзул


Монгол брэнд