top banner

“Оны шилдэг хүүхэд”-ийг тодруулна


2017-11-07 11:17:26
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжих,  нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилгоор уламжлал болон тодруулдаг “Оны шилдэг хүүхэд”-ийг энэ жил 26 дахь жилдээ шалгаруулна.

Энэ жил  “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдрын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа”, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх санал санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Багийн амжилт” гэсэн 10  номинацад шалгаруулах юм.

Сум дүүргээс нэр дэвшсэн шилдэг хүүхдийн материалыг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүлээн авч, шалгаруулна. Харин аймаг, нийслэлд нэр дэвшсэн хүүхдийн материалыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 12 дугаар сарын 1-ний дотор хүргүүлснээр 10 номинацийн эздийг тодруулах аж.
Ж.Болор

Монгол брэнд