top banner

Хүдэр сумын хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломж бүрдлээ


2017-11-07 10:22:24
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хүдэр суманд “Жимсхэн” 23-р цэцэрлэгийн 50 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгөх ёслол боллоо. 
Өнөөдрийн байдлаар Хүдэр суманд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах нийт 240 орчим хүүхэд байдгаас 185 нь тус 23-р цэцэрлэгт хүмүүжиж байгаа аж. Харин үлдсэн хүүхдүүд буюу хоёр настайчууд нь хараахан СӨБ хамрагдаж чаддаггүй байсан. Иймээс тэдгээр хүүхдүүдийг СӨБ-д хамруулах үүднээс тус цэцэрлэгт өргөтгөл хийжээ. Ингээд энэхүү өргөтгөлийн барилга нээгдсэнээр хоёр бүлэгт нийт 50 хүүхэд хүлээн авах боломжтой болж байгаа ажээ.
Тус ”Жимсхэн” 23-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Баярдэлгэр:-“Манай сумын цэцэрлэгт өргөтгөл хийсэн нь гэртээ үлдэж байгаа хүүхдүүд маань СӨБ-д хамрагдах бүрэн боломжтой боллоо” хэмээн ярилаа. Тус цэцэрлэгийн өргөтгөлийг барихад нийт 340 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд