top banner

Ардын урлагийн авьяаснууд тодорлоо


2017-11-06 22:40:21
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтан зохион байгуулж байгаа “Ардын урлагийн их наадам” болж шилдэгүүдээ шалгарууллаа.
Морин хуурын шилдэг хамтлагаар Булган сумын “Айзам”, ардын бүжгийн хамтлагаар Хутаг-Өндөр сумын “Язгуур”, үндэсний хөгжмийн хамтлагаар Хангал сумын Хялганат тосгоны “Хараацай” хамтлаг шалгарлаа. Уртын дууны төрөлд Булган сумын Х.Мөнхбаатар, ардын дууны төрөлд Бугат сумын Д.Лхагвасүрэн, ардын бүжгээр Хялганат тосгоны н.Эмүжин, морин хуурын гоцлолоор Хангал сумын Г.Бүүвэйбаатар нар түрүүлж алтан медаль хүртлээ. Мөн уран уншлагаар Баяннуур сумын З.Төгсчулуун, язгуур урлагаар Хангал сумын н.Цогтбаярын гэр бүл шалгарчээ.
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан тус арга хэмжээнд аймгийн удирдлагыг оролцоогүйд зарим соёлын ажилтнууд бухимдалтай байсан юм.
М.Батжаргал

Монгол брэнд