top banner

Бизнес эрхэлж буй залууст 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно


2017-11-06 18:52:43
Зураг
Орхон/МОНЦАМЭ/  “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бизнес эрхэлж буй 15-34 насны залууст хоёр жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй 10 сая төгрөгийн зээл олгохоор боллоо.
Үүнд хамрагдах иргэд хувиараа болон багаар оролцох бүрэн боломжтой юм.  Баг тус бүр нь таваас ихгүй гишүүнтэй байх шаардлагатай аж. Гарааны бизнес эрхлэгчдийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ сарын 1-8-нд  ажлын цагаар бүртгэнэ гэж АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээллээ.
Дээрх хөтөлбөр дөрвөн үе шаттай хэрэгжинэ. Нэгдүгээр үе шат нь оролцогчдын бизнес санааны танилцуулгыг хүлээн авч урьдчилан шалгаруулалт явуулна. Хоёрдугаар шатанд шалгарсан бизнес эрхлэгчдийг 54 цагийн сургалтад хамруулж, шилдэг нэг төсөлд 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Гуравдугаарт, шалгарсан төслийн багт 5 долоо хоногийн турш мэргэжлийн хүмүүс зөвлөх үйлчилгээ үзүүлэх бол дөрөвдүгээр шатанд нэмэлт хөрөнгө оруулах ажлыг төслийн багтай хамтран зохион байгуулах юм байна. 
Б.Оюун-Эрдэнэ
 

Монгол брэнд