top banner

“Хандлагыг өөрчилж, хамдтаа хөгжье” сарын аян эхэллээ


2017-11-06 18:43:59
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Жил бүрийн 12 дугаар сарын гурванд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиодог. Үүнийг угтаж ЗДТГ, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс, “Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхийн холбоо” зэрэг байгууллагууд хамтарч  “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт сарын аян зарлалаа.
Аяны хүрээнд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгуулж хууль, эрх зүйн чиглэлээр  мэдээлэл өгөх, тэмцээн, уралдаан зохион байгуулах ажээ.
Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн бий. Тэдний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засаг даргын  2016-2020 онд хэрэгжүүлэх Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд хэд, хэдэн асуудлыг тусгасан байна. Үүний дагуу оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Тусгай олимп” зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн нийгмийн даатгалыг төлөх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах төв байгуулах зэрэгт олон ажил туссанаас зарим нь хэрэгжиж эхлээд байна. Дашрамд дурдахад, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үзүүлж буй 70 орчим үйлчилгээний  15  нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  чиглэсэн байдаг ажээ.
Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд