top banner

Дундговийн Эрүүл мэндийн салбарыг мэс заслын эмч удирдах болов


2017-11-06 17:59:12
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар мэс заслын зөвлөх эмч Г.Бат-Оршихыг томилсон байна. Эрүүл мэндийн салбарт алдаатай, оноотой олон асуудал бий. Алдааг нь засч сайжруулан, эрүүл мэндийн салбар дахь ахиц дэвшлийг улам ахиулж ажиллахыг аймгийн Засаг дарга түүнд даалгаж, амжилт хүсэв.
Г.Бат-Орших нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, мэс заслын тасгийн эрхлэгч, Гурвансайхан сумын Хүн эмнэлгийн эрхлэгч, ШШГЕГ-ын харъяа хорих 461-р ангийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр тус тус ажиллаж, эрүүл мэндийн салбарт тасралтгүй 26 жил хөдөлмөрлөсөн. Монгол Улсын мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор цолоор мэргэжлийн ур чадвараа бататган, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн, туршлагатай эмч юм.
Тэрээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн зөвлөх их эмчээр ажиллаж байгаад Эрүүл мэндийн газрын даргын албыг хашихаар ийнхүү томилогдсон байна.
Тус байгууллагыг 20 шахам жил удирдсан Ц.Энхсайхан шинээр томилогдсон даргад ажлаа хүлээлгэн өгч ажлын амжилт хүсчээ.
T. Отгонтуяа
 

Монгол брэнд