top banner

Орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна


2017-11-06 16:22:35
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өчигдөр оройноос эхлэн орсон цасны улмаас хот хоорондын автозамд халтиргаа, гулгаа үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхүйц байсныг үндэслэн өнөөдөр тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаад байсныг цуцаллаа. Тодруулбал, Өвөрхангай аймаг орчмоор шөнөдөө орж байсан борооны араас үргэлжлэн цас орж эхэлсэн нь царцаж, Өвөрхангай аймгийн Шарт, Бумбатын даваа цасанд боогдож хаагдсан тул Өвөрхангай аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байжээ. Ингэснээр Баянхонгор аймгаас том оврын болон суудлын тэрэг, зорчигч тээврийн тээврийн хэрэгслийг орон нутгийн замд гаргахгүй байсан юм.
Харин холбогдох албаныхан шуурхай ажиллаж, хэсэг газарт ихээр гөлөөнтсөн байсан талбайг цэвэрлэснээр хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн болголоо.
Өнөөдөр 14:00 цагт Баянхонгороос Улаанбаатарын чиглэлд явах байсан автобус түр хорионд саатаад байсан бол хорио цуцлагдсанаар 17:05 минутад хот руу хөдөллөө хэмээн аймгийн Автотээврийн газраас мэдээлэв. 
                                                                                                                              Б.Мөнхзул

Монгол брэнд