top banner

Ахмадуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэв


2017-11-06 15:59:39
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Ахмадаа дээдлэх жил”-ийн хүрээнд 50-65 насны 7865 ахмадыг Хепатит вирусын эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулжээ. Ахмадуудын 92 хувьд С вирус илрээгүй байна. 
Амжиргааны түвшин доогуур, тэтгэврийг хамгийн доод хэмжээгээр авдаг, элэгний вирустэй гарсан ахмадуудад аймгаас дэмжлэг үзүүлж, жилийн эмний хэрэглээг нь хангаж өгөхөөр 39 сая төгрөг шийдвэрлээд байна.
Мөн Арвайхээр сумын ахмадуудыг эрүүл мэндийн цогц үйлчилгээнд хамруулж, биеийн жингийн индекс, ясны сийрэгжилт, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, шүд зэргийг үзэж, нарийн мэргэжлийн заавар зөвлөгөгө өгчээ.
Б.Батчимэг

Монгол брэнд