top banner

Махны үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ


2017-11-05 21:44:33
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт өнгөрсөн онд махны үйлдвэр байгуулагдсан талаар бид тухайн үед мэдээлж байсан. “Алтайн сүрлэг нуруу” ХХК-нийн “Түмэн уул” мах боловсруулах үйлдвэр саяхнаас үйлдвэрлэлээ явуулж эхэлжээ.
Тус үйлдвэрт 70 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд 24 цагаар үйлдвэрлэлээ явуулж энэ хугацаанд 500 бог малыг нядлан боловсруулж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Махыг гүн хөлдөөх, сэврээх, хадгалах, хөлдөөх гэсэн дөрвөн тусгай тасалгаанд бэлтгэж байгаа гэнэ. Малчидтай гэрээ хийж хэзээ хэдэн мал ирүүлэх хуваарийг нарийн гарган мөрдөж үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулахад анхаарч байгаа гэнэ.
Тэд махны гарцыг 15 кг-аас дээш байх шаардлага тавьж хонийг 50 000, ямааг 30 000 төгрөгөөр авч байна. Бэлтгэсэн махаа Улаанбаатар хотод нийлүүлэхээр гэрээний дагуу эхний тээврээ хийж эхэлсэн байна.
 
                                                                                                                Ш.Цоодол

Монгол брэнд